Binance Aппликейшн дээр Хэрхэн Бүртгүүлэх
Та Binance аппликейшн дээр өөрийн имэйл хаяг, утасны дугаар эсвэл Apple/Google хаягаар хэдхэн алхмаар данс нээх боломжтой.
Binance Aппликейшн дээр хувь хүний данс хэрхэн нээх вэ?
1. Binance App руу орж [Sign Up] дээр дарна.
2. Бүртгүүлэх хэрэгслийг сонгоно. Та имэйл хаяг, утасны дугаар болон Apple, Google хаягаараа бүртгүүлж болно.
Хэрэв байгууллага бол [Sign up for an entity account] дээр дарж бүртгүүлнэ. Дансны төрлийг сонгохдоо анхааралтай хийнэ үү. Нэгэнт бүртгүүлсэн бол дансны төрлийг өөрчлөх боломжгүй. Байгууллагаар бүртгүүлэх зааврыг “Entity Account” руу орж үзнэ үү.
Имэйл/утасны дугаараар бүртгүүлэх:
3. [Email] эсвэл [Phone Number] цэсийг сонгож өөрийн имэйл хаяг эсвэл утасны дугаарыг оруулна. Дараа нь дансны нууц үгийг бүтээж оруулна.
Санамж:
Таны нууц үг том үсэг, тоо агуулсан багадаа 8 тэмдэгтээс бүтсэн байх ёстой.
Хэрэв та Binance дээр найзынхаа урилгаар бүртгүүлэх бол найзынхаа Referral ID-г (заавал биш) оруулж болно.
Үйлчилгээний Нөхцлийг уншиж, зөвшөөрсөн бичгийг зөвлөөд [Create Account] товч дээр дарна.
4. Таны бүртгүүлсэн имэйл эсвэл утсаар 6 оронтой баталгаажуулах код ирнэ.Түүнийг 30 минутын дотор оруулж [Submit] товч дээр дарна.
5. Баяр хүргэе! Та Binance дээр амжилттай бүртгүүллээ.
Apple/Google хаягаар бүртгүүлэх:
3. [Continue with Apple] эсвэл [Continue with Google] цэсийг сонгоно. Таны ашиглаж буй Apple эсвэл Google хаягнаас Binance данс үүсгэх рүү нэвтэрнэ. [Continue] товч дээр дарна.
4. Хэрэв та Binance дээр найзынхаа урилгаар бүртгүүлэх бол найзынхаа Referral ID-г (заавал биш) оруулж болно.
Үйлчилгээний Нөхцлийг уншиж, зөвшөөрсөн бичгийг зөвлөөд [Confirm] товчийг дарна.
5. Баяр хүргэе! Та Binance дээр амжилттай бүртгүүллээ.
Санамж:
Таны дансны аюулгүй байдлыг хангахын тулд ядаж 1 давхар баталгаажуулалтыг two-factor authentication (2FA) идэвхжүүлэхийг танд онцгойлон зөвлөе.
Та P2P арилжаа хийхийн өмнө Identity Verification бичиг баримтаа баталгаажуулах ёстой.